2008-10-24

Still waiting ...
  Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална. 
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
 
Unmeaning.
  Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн хоол, хүйтэн шөнө, гэсгээх нар...

2008-08-13
Тэд
Тэд надад энэ мэдрэмжийг өгдөг. Тэгээд дараа нь тэр нь уусаад л алга болчдог. Буруу нь хэнд вэ?. Надад бий. Гэхдээ тэдэнд илүү бий. Өмнөх бичлэгт өгүүлсэн. Би тэднээс хүсдэг. Харин тэд надаас илүүг хүсдэг. Тэдэнд илүүг өгвөл бүр илүүг хүсдэг. Дараа нь миний чадал мөхөстөж, тэгээд л тэр нь уусаад алга болдог. Тэр нь гэж энэ мэдрэмж. Энэ мэдрэмж нь юу вэ гэж ү?. Дулаан. Тэднээс халуу төөнөдөг. Гэхдээ яг л гал түлэхтэй адил. Түлээд л байхгүй бол төөнөхгүй. Тэр галд нь хэт халууцахаар хатгаа авчихна. Гэхдээ хорвоо хэтэрхий харанхуй юм. Харанхуй яагаад ч юм утгагүйлэг санагдаад байдын. Харанхуй үл ...