2008-01-02
You raise me up

Дууг компьютер руугаа татаж авах

Үүрийн жаварт хайрагдан алхах нь
Үдшийн ганцаардлаас зугатсанд байдаг
Үүдэн дээрээсээ буцаад одох нь
Үгүйлэх хүнээ санадагт л байдаг
Бэдэрч бээрч явахдаа чамайг бодоход
Би сэргэх шиг л болдог

2007-12-27
Дуу, дурсамж 2 салшгүй э.

Дууг компьютер руугаа татаж авах

Карпэнтэрс гээд дээхнийн хамтлаг бий. Энэ дуу нь их сайхан.

Дууг компьютер руугаа татаж авах

Aerosmith - Jaded.

Дууг компьютер руугаа татаж авах

Nickelback - How you remind me.

Дууг компьютер руугаа татаж авах

Simple Plan - Addicted. Энэ их хөөрхөн дуу.

Дууг компьютер руугаа татаж авах

Lene Marylin - Sitting down here.

Дууг компьютер руугаа татаж авах

Natalie Imbruglia - Torn(Acoustic Version). Тэр нэг охин энийг гитар дээр тасархай дардаг байж билээ.

Дууг компьютер руугаа татаж авах

Avril Lavigne - Things i'll never say.

Дууг компьютер руугаа татаж авах

Linkin Park - What i've done.

Залхуу хүрчлээ. Уг нь дурсамж тээсэн дуртай дуунуудынхаа топ 10-ийг гаргачих гэсийн.

...
2007-12-24
Гараас минь барих у?

Гараас минь барих у?
Хамтдаа зугтая тэгвэл

Биеэ, нэрээ, бухимдлаа
Бичсэн шүлгүүдээ, дэвтэртэйгээ
Өнгөрсөн дурсамжуудаа
Өрөөлд өгсөн хайруудаа
Алдсан эндсэн алдаа оноо
Ардаас үргэлж дагах харуусал
Хормойд ямагт зүүгдэх ухамсар
Хоосон мөрөөдөл сохор тэмүүлэл
Хорсол гуниг атаа жөтөө
Хэрэггүй бүхнээ үлдээе
Тэгээд:
Зүрхээ гаргаж сайтар гөвөөд
Зүлгэж өнгөлж тослоод
Зөвхөн чамд тушаая

Харин чи гараас барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
 

...
2007-12-24
December 31
"Шинэ оны мэнд хүргэе"
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэрдэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг.
...
2007-12-19
Хүүхэд насны минь өвөл чи хаачаав?.
Хүрч ирэхийг чинь би удаан хүлээж
Хүйтэн, зэвхий бас саарал өвлүүдийг
Хүсэл дүүрэн хүлээлтийн дунд үдсээр
2007-12-17
Хэн нэгэн
Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...
...
2007-12-12
Аз жаргал өөрөө аймхай уйдамхай
Ааш зан нь тогтворгүй хийсвэр
Тэр чимээгүй ирдэг дуугүй дагадаг
Тэгээд явахдаа л хэлдэг харуусал ухаарал л үлдээдэг
Дахиад ирэхэд нь танихаа байчихаад
Даруухан ганцаардалд дасчихсан байх юм

Эргэн тойронд минь миний мэдэх, таних аз жаргал байхгүй болжээ. Тэртээ хол тээглэн хоцроод дурсамж болон дэн дун сэдрэх нь өнчин дэрэн дээр. Орчлонгийн сондгой солгой бүхнээс тасарч үдшийн цагаар өвдгөө тэврэн хэвтэх нь жаргал ч юм шиг. Ай юутай сонин содон мэдрэмж вэ?....
2007-12-08
Утга алга уу
Цаг хугацаа явсаар л. Утга алга.
Цаана нь нөгөө амьдрал урссаар л
Нэг л мэдэхэд өвгөн болчихсон
Насны бөгсөнд тулчихсан байх вий

Тэр цагт ч адил
Тэнгэр өөд хараад
Шүдгүй амаараа исгэрэн байж
"Шүй бида удга адга" гэх байх даа. 
2007-12-05
Ганцаардал минь

Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай

2007-12-03
Үл эвлэрэх ч, эс чадах

Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна

Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.

Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.

2007-12-02
Энэ ихэмсэг занг уу.

Завтай байгааг чинь мэдэж байна
Залга яг одоо над руу
Бүр ядахдаа мэссэж нисгэ
Бүсгүй минь би чамд тушааж байна
... ... ...
Бөгсөн талд бирр бирр
Борхон зүрх бөн бөн
Утасны хонх рин рин
Урнаагын дугаар гялс гялс
Хоолойгоо заслаа. "Гэхэм"
"Хэнтэй ярих у?". Чагналаа.
"Таниж байна у?". Асуув.
"Танихгүй байна". Мушийв.
"Таа л даа тэгвэл". Ёжлов.
"Таашгүй нь". Ихэрхэв.
"Таслы даа тэгвэл". Адгав.
Түгдэрч сандрав. "Хү..хүлээ".
"Бийп". "дүүд дүүд дүүд".

Дахиад залгахыг чинь мэдэж байна.
Дариухан одоо залга. Тушааж байна.
... ... ...
Утсаа нортол базлав
Улиг болтол хүлээв
Үхсэн ...

2007-12-01

Тэгэхэд би чамд дурласан

Намрын хонгор салхи шиг илбэж байсан
Харц чинь
Нарны хурц гэрэл шиг шаргалтаж байсан
Үс чинь
Дэлбээгээ нээж буй цэцэг шиг энхрий байсан
Уруул чинь
Дэргэд минь л үргэлж цохилж байсан
Зүрх чинь

Тэгэхэд л би чамд дурласан

Чамайг би уучилсан

Харц чинь намайг биш бусдыг эрсэн
Би уучилсан
Уруулаас чинь бусдын амт амтагдсан
Би уучилсан
Үсээ будаж танигдахаа ч байсан
Би уучилсан
Үнэн сэтгэл чинь хийсээд одсон
Би уучилсан

Чамайг би л уучилсан

Үгүйлж байна би чамайг

Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэвтэрт бичсэн захиаг чинь
Нүд сонссон
Хамтдаа...

2007-11-30
Тэр дурлах эрхгүй
Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой...
2007-11-29
4_18+
Дөрвөн давхрын Долгор хүүхэн
Дөрвөлжин өрөөндөө ганцаараа суудагсан
Байрных нь залуус түүнийг
Бэлэн Долгор гэж хочилдогсон
Ангаж үхэх аюулаас тэднийг
Аварсан даа мөн ч олон удаа
Арын байрны эрчүүдийн эмнэлэгт
Ашгыг ч мөн их оруулсан даа
Гэтэл өдгөө тэр хүүхэн
Гэнэн дүр эсгээд явж байна
Айлд бэр орж хүүхэд гаргаад
Атаархам сайхан гэр бүл болжээ
Хол газраас бэр буулгасан
Хөөрхий залуу золгүй гэх үү
Хувааж сураагүй маний үзлийг
Хэтэрхий өрөөсгөл буруу гэх үү
...
2007-11-29

Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

Амгалан зангаараа ангайсаар л байтал нэг мэдэхнээ 11 сар дуусах нь ээ. Урдах ажлаа барж яджаахад ар араасаа ажлууд нь очерлочих юм аа. Хэзээ дуусна даа. За за оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ. Өглөө босч л үсээ зулгаахаас.

...
2007-11-28
Memory of broken "TRUST"

Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж э...

2007-11-25
Дуунд дуртай болвоо
Дурласнаас л тэр.
Дарсанд донтой болвоо
Хаягдсанаас л тэр.
Тамхинд гамгүй болвоо
Ганцаардсанаас л тэр.
Тархинд сумтай болвоо
Уйтгарласнаас л тэр.
2007-11-25
Бяцхан хийрхэл бас бухимдал

Дурлана. Уйдна. Ухна. Үл ойлгоно.

Дасна. Уучилна. Хайрлана. Ухамсарлана.

Ажиллана. Хураана. Хэсгийг нь зарна. Амьдрана.

Аймаар энгийн энэ амьдрал. Аюултай бас ойлгомжгүй.

 

Төрөх нь үнэн. Өсөх нь үнэн. Туулах нь үнэн. Ухах нь үнэн.

Төөрөх нь үнэн. Хуурах нь үнэн. Төөрсөндөө итгэх нь тодорхой үнэн.

Үнэн үнэн гэж үргэлжид л чалчилдана. Үүнтэй зэрэгцээд худал оршино гэнэ.

Үхтлээ л энэ хоёрыг судлана. Тэмцэнэ. Тэрийнэ. Үнэ цэнэ нь юундаа юм?.

 

 Бухимдал байн байн намайг ээрэх болж. Залхмаар байна. Зайлаад өгмөөр байна. Гэтэл хаашаа?. Бүү мэд. Амиа хорлох у?. Чадахгүй, тэгээд яах вэ?. ...

2007-11-20
Заримдаа
Заримдаа би дурлалд шатаж
Завгүй эрч хүчтэй
Жаргалтай амьтан болчдийн

Өрөөсон зүрхээр тэжээгдэж
Өнчин сэтгэл амилж
Овоо хүн төрхтэй болчдийн

Удахгүй дурлал будаа
Уйдна эсвэл хаягдана
Тэгээд л буцаад ганцаараа

Тэнэг үгсээ холбоод
Тэнд эндгүй наасан
Саваагүй амьтан болчдийн

Ам нээвэл л хараал
Аймшигтай, утгагүй гээд л
Ядсан үгсээ эрээчнэ

Яадийн стрэссээ тайлжийна
Яахав дураараа ойлго гээд л
Юу юугүй бичиж эхлэнэ

Охид хүүхнүүд цөм хуурамч
Онцолж тэрнийг хэлье
Новш гэвэл бүүр таарна
Нохойноос дор амьтан гэнэ

Амьдрал утгагүй гэнэ бас
Азгүй нь би гээд л эхлэнэ
...
2007-11-17
Амьдрах сайхаан сайхан ...

Утасны сэрүүлгэнд үсдүүлэн байж өглөө сэрэх сайхаан

Унаж тусан байж, утаат гудмаар ажилдаа яарах  сайхаан

Олох, үрэхийн хооронд хэд гурван хиртэй цаасны төлөө

Омголон насаа үрэн, алдан, зүтгэн ажиллах сайхөөн сайхан.

 

 

Арван зургаатай юм шиг алдан онон, ахин дахин дурлаж

Жаран зургаатай юм шиг хаягдаж гологдох сайхан

Айлын охины хайранд ээрэгдэн, үерхэл зохиож

Жаргал даахгүйн зовлон, хагацаж зугатах сайхөөн сайхан.

 

Нартын амьдрал утгагүй ч. Насыг бартал амьдрах нь сайхөөн сайхан.

 

 

 

...
2007-11-17
Урьд шөнө

Түргэн түргэн лугших зүрхэн тушаа толгой дэрлээстэй. Нүд аниастай. Гэвч бодол хоосон.

- Чи юу бодоов?

- Чиний тухай л ...

... ... ...

 Хэтэрхий холдохоор мөрөөсөхийн. Учралыг

Хэрэг дээрээ учрахаар уйдахын.

Хэний энгэрт жинхэнэ зүрхээ

Хэрхэн хэдийд гээчив дээ. 

 Хэнд нь би гомдоллохын бэ?.

Хэлмэн Цолмон Тоодог Тогоруу

 

 Уйлан хайлмаар, уурлан хашгирмаар, зүгээр л дотроо гомдмоор, зүрхээ чагнаад хэвтмээр. Яах нь мэдэгдэхгүй ямбатай болчихын энэ сэтгэл. Ядарч байна ш дээ бие минь.

...