2007-12-8
Утга алга уу
Цаг хугацаа явсаар л. Утга алга.
Цаана нь нөгөө амьдрал урссаар л
Нэг л мэдэхэд өвгөн болчихсон
Насны бөгсөнд тулчихсан байх вий

Тэр цагт ч адил
Тэнгэр өөд хараад
Шүдгүй амаараа исгэрэн байж
"Шүй бида удга адга" гэх байх даа. 
Бичсэн: lobe22 | цаг: 5:04 PM | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


Үхэх хүртэлх нь үүрд.
Бичсэн: lobe22 цаг: 5:18 PM, 2008-2-15 | Холбоос | |


үүрдийн үнэнийг хайсиймуу?
http://erhem.blogspot.com/2007/09/blog-post_716.html

нөгөөтэйгүүр үүрдийн гэдгийг зуурдын бид хэрхэн батлах?
Бичсэн: bayasum цаг: 3:42 PM, 2008-2-15 | Холбоос | |


Миний алдаа: би үүрдийн үнэн, мөнхийн утга учирийг хайсанд байгаа юм. Үнэн, утга учир гээч чинь агшин зуурт, хэсэг зуурт л төгс биелэлээ олдог мэт.
Бичсэн: lobe22 цаг: 3:04 PM, 2008-2-15 | Холбоос | |


олдохгүй байх нь байхгүйн нотолгоо биш...
Бичсэн: bayasum цаг: 11:10 PM, 2008-2-14 | Холбоос | |


Эрж хайх нь орчил хөдөлгөөн, урагшлах хүч чадал.
Бичсэн: lobe22 цаг: 5:36 PM, 2007-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
утгаар яадын ер нь...утгагүй ен, тээл сайхан шд...утгагүй тусмаа янзтай tongue
Бичсэн: Friska цаг: 6:26 PM, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл
шүй бида удга адга гэжийгаа чинь л тэгээд утгатай байсооооон л гсн үг гэж ойлгоодаагаашд. утгагүйг ойлгож чадсан байна.
өвөө хиймэл шүдтэй байсан бол арай өөрөөр сонсогдох байсан болов уу?
Бичсэн: хундага цаг: 12:51 PM, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл
утгагvй амьдралаас утга хайснаараа, хvмvvс өөрсдөө хамгийн том утгагvйдэлийн бий болгодог
Бичсэн: Marlboro цаг: 11:43 AM, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant