2007-12-17
Хэн нэгэн
Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...
Бичсэн: lobe22 | цаг: 6:14 PM | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


үнэн гоё шүлэг байна.. мааш их таалагдлаа applause
Бичсэн: xvv цаг: 2:05 PM, 2007-12-21 | Холбоос | |


бүдэгрүүлжийгаад авайчаад юү яахгээд байгаам уу?
Бичсэн: nuuts! цаг: 2:36 AM, 2007-12-21 | Холбоос | |


Би оноодор л анх удаа чиний блогийг уншиж байна. Бугдийг уншиж дууслаа. МАш их таалагдаж байна, бараг л чамд дурлачихлаа гэж.. За амжилт! happy
Бичсэн: egel negen busgui bn цаг: 8:47 PM, 2007-12-17 | Холбоос | |


кк. Уг нь энэ зам нь хөтлөөд байгаа ухаантай. Даанч хүрэх газар нь тодорхой бус.
Бичсэн: lobe22 цаг: 8:28 PM, 2007-12-17 | Холбоос | |


харгуй зам бүдгэрсээр л гээд оруулчихвал эхний гурван мөр их гоёо болох нь...
Бичсэн: sirus цаг: 7:46 PM, 2007-12-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant