2007-12-24
December 31
"Шинэ оны мэнд хүргэе"
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэрдэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг.
Бичсэн: lobe22 | цаг: 1:49 PM | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


Эр хүн. Би. Хувь хүн. Би. Иргэн хүн. Би.
Би зүрхтэй сэтгэлтэй эр хүн. Би сайн, саар хувь хүн. Би ухамсарт иргэн хүн. Энэ жүжиглэл надад огт таалагддаггүй. Аз жаргалтай харагдах тийм сайхан ажил биш шүү. Би лав дургүй.
Бичсэн: lobe22 цаг: 11:36 PM, 2007-12-24 | Холбоос | |


эр хүн тэвчээртэй зоригтой байх хэрэгтэй... тэгээд ч чи өөрөө юу ч хийгээгүй бол хувь тавиландаа гутраад байх юу байдын... надаа ч гунигтай л байдаг... гэхдээ л тэглээ гээд ийм унжуу байхда ядын...
Бичсэн: sirus цаг: 11:08 PM, 2007-12-24 | Холбоос | |


Найзуудыхаар явах дэмий бүүр шаналчина. Авгай хүүхэд, амраг этр гээд, дулаан уур амьсгал харахаар бүүр шаналчина.
Бичсэн: lobe22 цаг: 10:57 PM, 2007-12-24 | Холбоос | |


хундага лонебее 2 эвгүй болжээ шүлгээр харилцаж энэ тэр.... лове экшюэлли үзэснээс хойш зул сараар ганцаараа байх илүү гунигтай санагддаг болцон байлээ... энэ шинэ жилээр ч ёстой ганцаараа шаах нь дээ... 31-нд гэртээ он гаргачаад гарч уунаа... сайхан... найзуудийнхаар бас өвлийн өвгөн болж явна...
Бичсэн: Зочин цаг: 10:51 PM, 2007-12-24 | Холбоос | |


applause
Бичсэн: xvv цаг: 10:21 PM, 2007-12-24 | Холбоос | |


гучин нэгэнд ууна аа
гунигтай бүлцэн нүдийг
гурав харагдтал ууна, яадийн
голынхыг нь хатгаж үзнэ, яадийн
гудамжаар яваа нэгнийг
гуд татаж үнсэнэ, яадийн
гуранхий чоно мэт хазна, яадийн

Бичсэн: хундага цаг: 9:28 PM, 2007-12-24 | Холбоос | |


Гучин нэгэнд л битий уугаарай
Гуниг сэдрээд аюул болно

Согтож болохгүй шүү чи
Солиотой агсам тавьдым бил ээ
Салютаар хамаг хүн буудаад
Салам нураана болохгүй шүү
Тэгээд шартана аягүй бол
Тэсэхгүй ёолкны мөнгө хамна
Өглөө сэрхэд гацуур үгүй
Өвч бие авах юмгүй

Гучин нэгэнд л битий уугаарай
Гуниг сэдрээд аюул болно
big grin
Наадам хийсэнд уучил. Наргиа шүү.
Бичсэн: lobe22 цаг: 9:21 PM, 2007-12-24 | Холбоос | |


гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил бушуу дуусаасай

тэр орой халамцуу байхсан
тэнэг юм шиг хөөрүү байхсан
тэгээд дороо нам унтахсан
болвол...

өглөө сэрэхдээ шинэ болчихсон
өөр зүрхээр цээжээ цэнэглэчихсэн
өрөөлийг хайрлахад бэлэн болчихсон
байвал...

гучин нэгэн бушуу өнгөрөөсэй
гунигтай энэ жил бушуу дуусаасай
Бичсэн: хундага цаг: 9:11 PM, 2007-12-24 | Холбоос | |


ннннн..?
цааш нь...
Бичсэн: lobe22 цаг: 9:03 PM, 2007-12-24 | Холбоос | |


ннннннн...
Бичсэн: хундага цаг: 8:53 PM, 2007-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant