2008-10-24

Still waiting ...
  Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална. 
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
 
Unmeaning.
  Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн хоол, хүйтэн шөнө, гэсгээх наран, үхэл, яг дэргэд нь төрөлт, учрал. Бүгд үнэ цэнэгүй мэт амархан. Өдөр бүрт л ... Залхсан ялаа. "Далавч минь ямар хариугүй юм бэ?. Дүүлэн тээр өндөрт нисэхсэн"...

Sacrifice.
  Өдөржин нэхээд л, нэхээд л. Огтхон ч амсхийх зав үгүй. Чичиргээн ... Ялаа юу?. Шумуул уу?. Зөгий юу?. Догдлол. Тарчилж буйг нь харах сайхан. Амь тавих хүртэл нь хүлээнэ. Бас догдлоно. Нүгэлт аалз. 
 ...Одоо тэр том болжээ. Орчлон нь дуусч буй. Тэнхээ нь ч барагдаж буй. Өдрөөс өдөрт өр төлөөсөө нуруунаас нь шимж бойжиж буй өөрийн удамдаа төлж байгаа хэрэг. Дахиад л шинэ нүгэлтэн...

Duty.
  Арван мянга. Арван мянга нэг. Тэр тоолж барах мэт тоолно. Арван таван мянга. Арван таван мянга нэг. Зөөсөөр л. Хичнээн шоргоолж үүнийг идэж хүрэлцэх бол?. Үгүй ээ. Бид чинь тоо томшгүй олон. Тэгэхээр зөөх л хэрэгтэй...

Learning.
  Туниа муутай янзага. Бас доголон. Гурван бэлтрэгийн эсрэг тэр ганцаараа. Хоёр нь ноцно. Хөөрхий тэмцэнэ. Үлдсэн нэг нь "Өрөвдөөч түүнийг". Эх чоно архирна. "Миний амьдрал ийм харгис гэж үү?"...

Satisfied.
  Цуваа алхаа. Хошуунд нь жингэр. Газар шиншлэн яваад л. Ардаас нь том жижиг олон нохой. Жингэр буланд очоод зогсов. Архиралдаан. Толгой эргэм. Нүд эрээлжлэм. Үл ойлгогдом. Өрсөлдөгчид цөөрсөөр.
...Хүйтэн хөрсөн дээр шархаа долоон хэвтэнэ. Тэр бүгдийг ялсан. Шагналаа ч авсан. Ханасан. Үнэтэй шагнал хямдхан ухамсар...


Belief.
  Харанхуй үл мэдэгдэм. Тэр айдас төрүүлэм. Үл мэдэгдэм бүхэн айдас төрүүлдэг. Тэнд. Гэгээ. Ямар үзэсгэлэнтэй вэ. Тийм ээ. Яг л миний мөрөөдөл. Шарррр. Шатаж үхсэн дэнгийн эрвээхэй...


Decided. 
  Цагын эргэлтээр ирэх хатуу өвлөөс хань ижил, ахан дүүсээ авран хамгаалахаар нүхээ таглан яваа тийм л нэг зурам. Тэр нутаг нугад нь орших хэдэн овог отог зурамны нүхнүүдийг бүгдийг нь бөглөх ёстой ажээ. Тийм ээ энэ удаад тэр сонгогдсон. Магад өөрөө сонгосон. Цагаан цасан дээгүүр дур мэдэн харайж, юунаас ч үл эмээн идэх хоол, хямгадах амины төлөө бус тэр энэ удаад үхэл рүүгээ алхаж буй. Яг л түүний хүссэн шиг. Тийм мэдрэмж. Тэр айдсыг ардаа орхисон...

Бичсэн: lobe22 | цаг: 10:11 PM | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(16)
Сэтгэгдэл:


эхэхэхэх, the same ym blguide gej
Бичсэн: tatah цаг: 5:47 AM, 2008-11-25 | Холбоос | |


Дарсын бэлэг үү?. Тэр чинь покерчин болцон гэж байхчүлээ. кк
Бичсэн: lobe22 цаг: 1:26 PM, 2008-11-14 | Холбоос | |


энэ одоо бэлгээ авахгүй хаагуур яваадайн tongue
Бичсэн: Friska цаг: 9:30 AM, 2008-11-13 | Холбоос | |


яагаад над дээрх бичсэн зүйлс ийм танил санагдав,,, хмммм ...
???
Бичсэн: lobe22 цаг: 8:08 AM, 2008-11-13 | Холбоос | |


лол. кино сайн үзэж бгаам бнадаа,,гсн

яагаад над дээрх бичсэн зүйлс ийм танил санагдав,,, хмммм ...

Бичсэн: tatah цаг: 7:11 AM, 2008-11-13 | Холбоос | |


Дарс уг нь надаа чамайг бэлэглэсий шд. Гэсэн байдгүй. кк
Бичсэн: lobe22 цаг: 1:26 AM, 2008-10-31 | Холбоос | |


Бэлгийг чинь одоо болтол өгөөгүй юу...хайн энэ Дарсыг дээ.
Бичсэн: Friska цаг: 9:53 AM, 2008-10-28 | Холбоос | |


Өөрийхөөрөө л ойлго. Амьтадын онцлог. Хүмүүсийн дүр төрх. Ер юу ч байж болох.
Бичсэн: lobe22 цаг: 11:11 PM, 2008-10-27 | Холбоос | |


tiim ch sain oilgosongui gunzgii utgatai boltoi...

Бичсэн: donika цаг: 3:09 PM, 2008-10-27 | Холбоос | |


Үргэлжлүүлж болох. Чи, би, хэн нь ч.
Бичсэн: lobe22 (зочин) цаг: 2:44 PM, 2008-10-27 | Холбоос | |


таааалагдсан таалагадсан, түүний гоё словарь...

үргэлжлэл бий... ?
Бичсэн: bayasum цаг: 9:10 AM, 2008-10-27 | Холбоос | |


Бүгд л хүмүүнийх. Бид ийм л.
tnx ketchup
Бичсэн: lobe22 (зочин) цаг: 4:12 PM, 2008-10-26 | Холбоос | |


ай чи... хэлэх үг алга.

"өөрийгөө" хэдэн шинжит болгон хуваагаав.. асуухгүйэ, зүгээр л тэгж бодов.
Бичсэн: хундага цаг: 8:51 PM, 2008-10-25 | Холбоос | |


бэлгээ авъя аа
Бичсэн: lobe22 (зочин) цаг: 8:04 PM, 2008-10-25 | Холбоос | |


happy гайхалтай сэтгэмж...
Бичсэн: ketchup (зочин) цаг: 8:03 PM, 2008-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant