Аз жаргал өөрөө аймхай уйдамхай
Ааш зан нь тогтворгүй хийсвэр
Тэр чимээгүй ирдэг дуугүй дагадаг
Тэгээд явахдаа л хэлдэг харуусал ухаарал л үлдээдэг
Дахиад ирэхэд нь танихаа байчихаад
Даруухан ганцаардалд дасчихсан байх юм
Эргэн тойронд минь миний мэдэх, таних аз жаргал байхгүй болжээ. Тэртээ хол тээглэн хоцроод дурсамж болон дэн дун сэдрэх нь өнчин дэрэн дээр. Орчлонгийн сондгой солгой бүхнээс тасарч үдшийн цагаар өвдгөө тэврэн хэвтэх нь жаргал ч юм шиг. Ай юутай сонин содон мэдрэмж вэ?.
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.