2008-02-21
40 минут

-Чи байрандаа байна уу?
-Тийм. Юу болоов.
-Өрөөндөө ганцаараа байна у?.
-Ггг...Тийм.
-Би одоо очлоо.
бийп. дүүд дүүд дүүд

-Тулгаа миний найз сэрээрэй. Хурдан бос. Над дээр хүн иржийнэ.
-Ээ яаваа!. Эхний пар хичээлгүй шд.
-Гүй э. Хурдан бос. Дээшээ Ганаагын өрөөнд орж унт. Мандах над дээр ирж байна гэнэ. За ганц удаа гуйжийна.
-Орой чи миний лекцийг хуулж өгөх үү тэгвэл?.
-Тэгнэ ээ. Бүгдий нь хуулж өгнө. Алив хурдал.

-Сайн уу?.
-Сайн. Хэд хоног яагаад хичээлдээ ирсэнгүй вэ?.
-Өө ажил гараал.
-Энхүүш сайн у?.
-Юунд үргэлж ингэж асуудым дээ.
-Гүй э яахав. Нөхөр чинь биз дээ.
-Тийм ээ миний нөхөр. Цай байвал өгөөч!. Гадаа эгч хүлээж байгаа. Жаахан яруу явж байна.
- Ийм эрт ирнэ гэхээр чинь гайхаад л .
-Болохгүй гэж үү?.
-Үгүй ээ үгүй.
-Энэ чиний ор уу?. Би суулаа шүү. Хэвтвэл дургүйцэхгүй биз дээ. Хэдхэн минут хажуулчий. (Тэр хана луу харан хэвтэв)
-Тэг тэг.
-Яалтай ч бил ээ. ... ...
нам гүм ... ... ...

-Чи нэг л сонин байх чинь. Чамд ямар нэгэн юм тохиолдоо юу?
-Яаж байна. Чи намайг сайн мэдэх юм уу?.
-Гурван жил нэг ангид сурлаа. Бага сага мэднэ ээ.
-Ердөө л энэ үү?. Харин би чамайг сайн мэднэ. Бүр анхнаас нь шүү. Чи үргэлж л хоцорч ирдэг. Тэгээд хамгийн урд талын ширээнд суудагсан. Хичээл тарах цагаар найз охин чинь ангийн хаалгаар шагайгаад л, хонх дуугарвуу үгүй юу чи алга болчихдог байж бил ээ. Тэр үеэс л чи надад таалагдаж эхэлсэн. Яван явсаар би ....  Тэгэхэд Энхүүш бид хоёр хараахан суугаагүй байсан.
-Заяа эгч Энхүүш та хоёрын аз жаргалтай сайхан байдаг тухай анги дээр үргэлж л ярьдаг байсан.
-Энхүүш дүү нь болохоор л тэр.
Нам гүм ... ... ...
-Манай анги урлагын үзлэгт хоёрдугаар байранд орсон оройг чи санадаг уу?.
-Саналгүй дээ. Тэгэхэд бид хоёр анх удаа нэг хөнжилд унтаж бил ээ. Заяа эгч чинь чамтай унтана гээд л байсан. Аз болж Даваа согтож Заяа эгчийг өвөртөлж унтана гэж агсам тавьсан нь чиний хажууд унтах боломж болж бил ээ. Тэгэхэд би шөнөжин үсийг чинь илбээд л үнэрлээд л, сайхан байсан шүү.
-Тийм ээ. Би ч бас унтаагүй. Би эргээд харж болох л байсан. Эргээд харахсан гэж зөндөө хүссэн. Хайртай гэж хэлэхийг хүссэн боловч чадаагүй. Тэгэхэд чи ч би ч, бидний ухамсар хэн хэнийгээ багтаах зайгүй байсан.
-Хэ хэ. Би нойрмоглож буй мэт дүр үзүүлээд хөдлөх бүртээ чамд улам дөхөөд л, харин чи мэдсэн юм шиг толгойгоо өргөөд гарыг минь дэрлэж бил ээ.
-Эргээд харахад бидэнд хөгжилтэй дурсамжууд олон байдаг юм бил ээ. Яагаав намайг Яармагт байдаг жил, дэлгүүрийн үүдэнд чамтай их тааралддагсан. Тэгээд чи "манайх энүүхэнд байдын, би тамхи авах санаатай л" гээд толгойгоо маажина. Тэгснээ түгдэрч түгдэрч "чи завтай бол жаахан салхилах у?" гэдэгсэн. Тэгэхэд би чамтай тааралдаад байгаадаа дотроо битүүхэн баярлаж, баярласнаасаа айх шиг ч болдог байж бил ээ. Харин хожим нь чамайг хэзээ ч Яармагт амьдарч байгаагүйг мэдсэн. Мангар гэдгий нь. Гадаа зогсоод л байдаг байсан хэрэг үү?.
-ннн. Гүй э. Би ер нь их хулчгар хүн юм шиг.
-Тийм шүү. Чи ёстой хулчгар. Чи бид хоёр хэдэн удаа хамт хонож байсан гээ?. Эхнэр нөхрүүд шиг л байсан үе ч бий шүү дээ. Учрах бүрт анхных байсаар л. Гүй э бүр анхных болж амжаагүйн байна. Гэтэл чи хацар үнсэхээс хэтрээгүй. Надад хэзээ ч сэтгэлээ уудалж байгаагүй.
-Гүй э. Гэхдээ ...
-Гэхдээ юу гэж?
-Би чамд сайн....
-Хэр зэрэг?, хэдийнээс?, Энхээгээсээ илүү надад сайн у?. .
-Би бүгдээс нь илүү чамд сайн. Би дандаа л чиний тухай боддог. Гэхдээ ...
-Гэхдээ, гэхдээ, ... тэгвэл, ... хэрэв, ... би энэ үгнүүдэд дургүй. Чи чинь эр хүн биз дээ. Тийм ээ. Би чамайг зөндөө хүлээсэн. Би өөрөө ч очиж байсан. Чи мэдэхгүй биш мэдсэн. Чи ийм юмыг гадарлана. Би чамд бүр дурлачихаад орон гэртээ ч тогтож ядаж байхад минь чи анзаараагүй гэж үү?.
-Мэднэ ээ. Гэхдээ би чамд хайртай. Энэ үнэн.
-Би ч гэсэн чамд маш их хайртай.
Анхны халуун үнсэлт, халуун тэврэлт, оргилох дур хүсэл. Энэ удаад халуунаас халуун байсан. 

 бамбл бий (утасны хонх) ... ... ...

-Эгч дуудаж байна. Би явалгүй болохгүй нь. .
-Ердөө л хэдхэн минут л болсон шдээ чи манай өрөөнд. Дахиад жаахан байчих.
-Үгүй дээ. Болсон.

-Чи чинь уйлж байна уу даа. Би аз жаргалтай байна. Маш их.
-Би ч гэсэн. Баяртай.

Тэр хэдхэн минтанд тэр зүрх хичнээн тэлчилсэн нь. Аз жаргалаар хэрхэн бялхсан нь хэзээ ч мартагдамгүй. Ховорхон хэдхэн агшин.

Төгсгөл байсныг эхлэл гэж андуурсан. Тэр 40 минутыг сэтгэлдээ хэдэн түмэнтээ ахин дахин өнгөрөөсөн. Ахин дахин өнгөрөөх бүртээ улам ч илүү ашигтайгаар, бүр сайн сайхан төгсгөлөөр дуусгасан.

Бичсэн: lobe22 | цаг: 12:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


mmm
saihan l dursamj baina
Бичсэн: zochin цаг: 22:15, 2010-08-26 | Холбоос | |


youn teneg um be
teneg bna
Бичсэн: Зочин цаг: 10:23, 2008-03-10 | Холбоос | |


Мартагдаад л, мартагнаад л, мэр сэр дурсагдаад л, бас дурсаад л. Амьдрал урсаад л, хойшоо харж суух хэрэг байна уу ч гэмээр ... Ямартай ч боломж биднийг үргэлж л хүрээлж байдаг. Гэвч бид алдсанаа л ойлгодог мэдэрдэг. Тиймээс тэр нь л илүү дурсагдан үлддэг.
Бичсэн: lobe22 цаг: 18:03, 2008-02-27 | Холбоос | |


би бол харамсдаггүйээ. бас төстэй санагдлаа... Асар аймхай... бага ч гэсэн эрсдэлтэй алхам хийх дургүй маань дандаа хойш чангаадаг юм... Гэхдээ би харамсдаггүй... Хайр бол зүрхний гүнд байж л байдаг гэж боддог... love struck энэ чиний дурсамж юм уу?
Бичсэн: xvv цаг: 19:15, 2008-02-26 | Холбоос | |


Танил санагдаж байна шүү
Нэг дурсамж аа санчихлаа дараа энэ тухай блог дээрээ тодорхой бичнээ
Гэхдээ жаахан өөр юм
Би эднээс тэнэг байсан юм байна
Бичсэн: Dunsger цаг: 18:50, 2008-02-26 | Холбоос | |


hi
=d> bayrlmaar goe bljee
tuulaad garsan my nas ch yum shig
helj chadaagui heleh estoi bsan minii ughuud ch yum shig
ene buh aldaandaa odoog hurtel harmssaar..........broken heart
Бичсэн: Baingiin unshigch цаг: 17:52, 2008-02-26 | Холбоос | |


ZAAVAL OROOD GAR
http://shildeg.blog.banjig.net/ ороод нэг гарааарай love struck love struck love struck love struck
Бичсэн: shildeg цаг: 13:24, 2008-02-25 | Холбоос | |


Бас өнөө л ухамсар.
Бичсэн: Зочин цаг: 14:15, 2008-02-22 | Холбоос | |


надархуу л юм да.. Алдаа гаргах ёсгүй юм шиг л..
хоёр нүүрт бардам итгэлтэй зан минь..
Бичсэн: bayasum цаг: 09:19, 2008-02-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax