Бороо ороол, шороо нороол, шалбааг дүүрээл, шавхай үсчээл, заваан газар юм аа. Гэртээ харихсан.
Улсын нийслэл Улаанбаатартаа байсан бол өдийд ч ...
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.
Гараас минь бор гар хөтлөнө
Үдшийн саран дэргэд мэлтийнэ
Үүр цайтал тэр минь дагина. Ийм л газар даа.
Би борлоол, бие борлоол, бодол овоороол. Харин эцэж ядрах юм алга аа. Хотын хүүхнүүдэд хамаг чадлаа ганц шөнө соруулж суухаар газрын мухарт монгол бүсгүйн бор гараар хийсэн борог хоол идээд суух нь сайхан байна. Амиа хорлож Хондаг баярлуулдыму гэсэн чинь агаар салхинд тархи сэргээд амьдрал эрчтэй урагшилж байна.
Авбал авсугай. Аль хаягаар яаж явуулху?. Борооноос их юм энд алга.