Тэд надад энэ мэдрэмжийг өгдөг. Тэгээд дараа нь тэр нь уусаад л алга болчдог. Буруу нь хэнд вэ?. Надад бий. Гэхдээ тэдэнд илүү бий. Өмнөх бичлэгт өгүүлсэн. Би тэднээс хүсдэг. Харин тэд надаас илүүг хүсдэг. Тэдэнд илүүг өгвөл бүр илүүг хүсдэг. Дараа нь миний чадал мөхөстөж, тэгээд л тэр нь уусаад алга болдог. Тэр нь гэж энэ мэдрэмж. Энэ мэдрэмж нь юу вэ гэж ү?. Дулаан. Тэднээс халуу төөнөдөг. Гэхдээ яг л гал түлэхтэй адил. Түлээд л байхгүй бол төөнөхгүй. Тэр галд нь хэт халууцахаар хатгаа авчихна. Гэхдээ хорвоо хэтэрхий харанхуй юм. Харанхуй яагаад ч юм утгагүйлэг санагдаад байдын. Харанхуй үл мэдэгдэм учраас айдаг болоод ч тэр ү?. Гэрэл гэгээ яагаад ч юм сэтгэл татдаг. Тиймийн учир зүгээр л гэрэлтэй баймаар байна. Зүгээр ч биш хэн нэгний гэрэлд орчлонг харж, хэн нэгний илчинд дулаацаж, төлөөсгүй баймаар байна. Тэд энийг мэддэггүй, мэдсэн ч ойлгодоггүй, ойлгох байсан ч хүсдэггүй. Тэд зүгээр л галыг нь түлээд өдөөж байхыг л хүсдэг. Үгүй ээ би түлээчин баймааргүй. Таанууд заавал ингэж бичүүлэх тайлбарлуулах юун?. Мэдэрдэг ч болоосой. :P
Наа аяыг чинъ аялах гэсэн хэл хальтрам хэцүүн байна. Явж хэлээ билүүдэж гурвалжин болгы.