2008-12-26
Өнөөдөр...
Ууж идэхийн одонд төрсөн юм шиг өдөр хоногууд өнгөрсөөр л. Дахиад л утгагүйтчих юм. Хэт хувиа хичээсэн зан би-г маань уусгаж идээд дуусгах нь. Хэзээ ийм байлаа даа амьдрал. Хараал ид. Би дэндүү уйдамхай арчаагүй болжээ. Сэтгэл маань зугаа цэнгэлтэй гүн нөхцөөд зүрх маань хагарч бутарсаар бие минь ядарч гүйцэх нь. Хэзээ язааны ингээд ухаараад суух нь олширсоор атал зүгшрих нь үгүй юм.
Хором ч уйдаж үл чадах сэтгэл хямдхан
Хоног ч хөдөлмөрлөж үл түвдэх бие эмзэг
Харцанд догдлон сэрэх дурлал хөнгөн
Хайранд уягдаж үл тэвчих ухамсар худал

Маргааш бас л манай бяцхан Паарти болно. Энд тэнд эрээн мяраан охид залуус. Эзэнтэй эзэнгүй эхнэр нөхрүүд. Дарс, пийв, архи. Даруулга зууш амттангууд. Шимж, ууж, залгилж. Шилж, сонгож, амтална. Өрнөл хэсэг. Согтох нь согтож, сонжих нь сонжино.  Энэ баяр биш ээ. Эцэст нь согтуурал секс хоёрт л автана. Маргааш нь өрөө төлнө. Магад зарим нь зээл тавьна. Гэхдээ би дуртай. Гэмтэй бүхэнд бүүр дуртай. Садар зүйлд дэндүү дуртай. Санаа байвч сачий нь хүрэх нь даанч ховор. Нуух юун би гэмтэй залуу. Нүгэлт энэ сэтгэлийг яавал зохилтойв?.

Элий балай, эрүүл согтуугаа ч ялгахаа байлаа. Хайрлаж энэрч хамаг сэтгэл зүрхээ бэлнээр төлж орхиод тонгойн суугаад шаналахсан. Аль эсвэл гэгээрч соёлжиж гэмгүй ард шиг зүтгэж хүний нийгмийг хөдөлгөгч хүчирхэг машины эд анги нь болоод эцэс төгсгөлгүй амьдрахсан.
Бичсэн: lobe22 | цаг: 14:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(18)
Сэтгэгдэл:


ene Zochin bi shoo,, Yvj yvj odoo l zav garavshd, Lobe.iig add hiiv. ochdor Uugaad hodood dotor avhiim alga, Onts surchiigaa shoo, Dars dude-d (:p ahad) damjuulj ogomz.. kkk

how about u? lobe
Бичсэн: tatah цаг: 19:05, 2009-02-07 | Холбоос | |


Блонди кк. Мань Блондуудад нугасгүй шд. Секси байхад бас ухаан хэрэгтэй шдээ.
Бичсэн: Любэ (зочин) цаг: 09:50, 2008-12-29 | Холбоос | |


lol. ter saihan amidral ni kinon deer l bdg bh, haaya lousy holy crap odruud zondoo, hudlaa ineegee..l guijiishd,

gesnees nz ni usee Blond bolgohoor shiidsen shde, Blonduud bugd teneg gej end heldiii,,, yorshig zgr , uhaantai bish gsn sexy yvya gssssssss tongue

be strong dude!
Бичсэн: Зочин цаг: 04:11, 2008-12-29 | Холбоос | |


Хуугий эгээ арай чүү амьсгаатай явжээж яаж гөвж дөнгөх үү?. Гэснээс үхтрээ зодуулахсан. Хэд хоног хэвтвэл амьдралын хэмнэл хэсэг ч болов өөрчлөгдөнө.

Таагий бас яагаад даун болчив?. Гөвөөд өгөөсэй хэн нь ч яахав.
Ер нь энэ хүмүүс нэг л биш ээ. Гудамж талбайд хаа ч явсан бүүдгэр, сүүмгэр, түгшсэн, шаналсан харц хаа саагүй. Харин хаа очиж балга тагш юмны газраас л жигтэй, жогтой, но-той харц өөдөө зовхи олж үзэх юм.
За за юутай ч бүгдэд нь кристмассын мэнд.
Бичсэн: lobe22 цаг: 13:10, 2008-12-27 | Холбоос | |


ahhhhhhh ystoi oirdoo holy shit bhad chini bitgii uruu tataad down bolgood bail daa...

Lobe Dars 2 shal uramguim, garch ystoi govuul, tsasgui bol gazar deer govuul ...
Бичсэн: tatah цаг: 22:41, 2008-12-26 | Холбоос | |


энэ хүнийг цасан дээр гаргаж гөвхийнсан ккк

хариуд нь намайг бас..
Бичсэн: хундага цаг: 19:27, 2008-12-26 | Холбоос | |


Damn!. it was me. Lobe
Бичсэн: Зочин цаг: 19:10, 2008-12-26 | Холбоос | |


mine!. always busy. cause of party. tongue
Бичсэн: Зочин цаг: 19:09, 2008-12-26 | Холбоос | |


Мэри кристмас шүү Кач..
Бичсэн: Дарс цаг: 18:31, 2008-12-26 | Холбоос | |


Ажилаас өөр сайхан юм алга надад.. Чи сайн биз дээ ?
Бичсэн: Дарс цаг: 18:30, 2008-12-26 | Холбоос | |


Өөөр хэнийг үнцсий би?

Өөөө та 2ын яриаг Юки анаагаараа орчуулуулчхынсааан би даанч ойлгохгүүүмаа. tongue

Дарс ах сээно? За сээн л юм шиг байна.
Бичсэн: cacharel цаг: 18:19, 2008-12-26 | Холбоос | |


Holy shit.. ANd yours ?
Бичсэн: Дарс цаг: 18:14, 2008-12-26 | Холбоос | |


You too Merry Christmass!.
Anyways how's ur life?
Бичсэн: Любэ (зочин) цаг: 18:12, 2008-12-26 | Холбоос | |


би би наад зачин чинь..
Бичсэн: Дарс цаг: 18:05, 2008-12-26 | Холбоос | |


ажилаас өөр сэтгэл хоргодох юм алга.. тэр паарти энэ тэр ч надад эффект өгхөө болоод удаж байна..Гэснээс сайнуу хө ? Мэри кристмасын мэнд..
Бичсэн: Зочин цаг: 18:04, 2008-12-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax