2007-11-21
1 өгүүлбэр, бас нэгэн хэлхээс

Эсгий сунаж, эр бие минь өсөж торнисоор амьдралын эрээн бараан, хар саарал бүхнийг ойлгож тунгааж таньж ядан явахуйд гагц "утга алга" хэмээх үгс өөрийн эрхгүй хэнхдэг цээжнээс ундарч, амь тээж яваа бие эрхэсийг бүрдүүлж буй түг түмэн эд эсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан уйтгарлан урвайн, хүн болж төрөөд нэгэн насыг элээж буйнхаа учир нигуурыг эргэцүүлж суусаар эцсийн эцэст утга үл олдох бөгөөд уй гунигийн тухай шүүрс алдан бодож тамхиа асаан ганцаардал гэгч гайтай бас сайхан орчноосоо түр ч атугай холдохоор шийдэн зэргэлдээх уушийн газрыг зорин явах зуур амандаа хэдэн үгс хэлхэн бувтнан явах ажгуу.

"Тэнэгийн дуунаас илүү
Гунигийн дуу сонсголонтой
Тэгэхдээ тэнэг байх нь
Гуниж байхаас хамаагүй дээр"

Бичсэн: lobe22 | цаг: 18:34 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Аз жаргалтай хүн бол тэнэг гэсэн үг үү?
Бичсэн: bayasum цаг: 23:58, 2008-02-14 | Холбоос | |


Тэгэхээр тэнэг байхыг хүсэхийм.
Бичсэн: lobe22 цаг: 18:19, 2007-12-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
аз жаргал зөвхөн тэнэгvvдэд байдаг
Бичсэн: Marlboro цаг: 13:33, 2007-12-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax