Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж эхэлнэ
Бүсэлхий хэсэг жолоо алдан займчиж эхэлнэ
Уучлаарай!, үгүй ээ! "ТРАСТ" байгаа биз дээ
Урам хугарч өөдөө харан үхэтхийн унав
Унтраагүй хүслийг уур орлож багтаж ядав
Учрал дуусч үдэлтгүй хагацал залгав
Балай тэр "Траст" гээчийг хараан зүхэв
Байнга авч явахийг өөртөө дахин захив
Хармаа түрийвч хаа сайгүй өвч зэхэв
Харамсалтай нь хэрэг болхоосоо илүү ачаа болов
yho:D==