2007-11-29

Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

Амгалан зангаараа ангайсаар л байтал нэг мэдэхнээ 11 сар дуусах нь ээ. Урдах ажлаа барж яджаахад ар араасаа ажлууд нь очерлочих юм аа. Хэзээ дуусна даа. За за оройноос өглөө сэргэлэн гэдэг дээ. Өглөө босч л үсээ зулгаахаас.

Бичсэн: lobe22 | цаг: 18:41 | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Шинкээн кав кар
Шилээ давсан урт
Сардаа нэг угаадын
Сахал үсэнд зэрэг ашиглана
Боолттой ирэхийг бодоход
Бэлэг мэт санагднам
Бяцхан баярлаж хямгадаад
Биенээсээ үл салгая
Бичсэн: lobe22 цаг: 19:12, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
окээ..ойлголоо
одоохон боогоодхоё
харин нэг зүйл асууя
хэлж хайрла, үнэнээр нь
өтгөн шингэн нь хэр зэргэв? үсний
өөрөөс чинь өөр хүн хэрэглэх үү? самыг
урт богино нь хэр зэргэв? үсний
угааж арчилна биз? самыг
Бичсэн: хундага цаг: 22:10, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Зааврыг нь сайн бичээд
Захидал болгож дугтуйлаад
Үтэр нааш нь явуул
Бичсэн: lobe22 цаг: 21:43, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
хуйхандаа өнгөц шигтгэвэл нэхх цус гарахгүй ээ. гайгүй.
Бичсэн: хундага цаг: 21:40, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Өвтгөхгүй биз?.
Бичсэн: lobe22 цаг: 21:35, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
нарийн ширхэгтэй шүүрэн сам авбал авсугай.
Бичсэн: хундага цаг: 21:29, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax