Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.