2007-12-18
Эсрэг өчигдөр

Өчдөр хэн намайг муугаар хараав
Өвч бие минь авах юмгүй болов
Толгой гурав хагарч, дөрөв бомбойж
Хонхон цэцэг шиг дэлбээлчихэж
Үс арзайж яарзайж ширэлдэж даахираад
Үнэн гомдмоор амьтан суужийна
Гурвын гурван бүдүүн залуу
Гудамжинд намайг буландаад
Гутга тулгаж айлгав, үнхэлцэг хагарав
Гуйж гувшаад нэмэргүй, үхтэл зодов
Холдоод одохыг нь хараад, уур хүрэв
Хувцасаа гөвөөд араас нь зангаж ирээд
Хөөе малнуудаа хүрээд ир, дөвчигнөтөл
Хүрээд ирдийн, зугатах аядаад барсангүй
Гайтай амнаасаа болоод цагаа сунгаж
Гучин минут ахиад балбуулах шив.

Хамгийн гомдмоор нь энэ духан дээрээ том тод домбогор бомбогор улаан хүрэн тэмдэгтэй болчлоо. Ногоорч шарлаад хөхрөөд хэсэгтээ хүний нүүр харалтгүй олз хайж газар шиншилж явах нь дээ.

Бичсэн: lobe22 | цаг: 12:54 PM |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


бацаан байхад атмануудаас зугтах гээд яг ийм цастай өдөр өмнө нь хальтирч унаад баахан нүдүүлсэн санаанд оров... гэхдээ савхин бээлийгээ өгөлгүй л үлдсийм даа...
Бичсэн: sirus цаг: 4:17 AM, 2007-12-28 | Холбоос | |


Олз гэдэг үгээр төлөөлүүлэн бичсэн юм чинь ойрд хаалга үүдийг чинь овоо салбагануулжынаа...
happy
Бичсэн: DFz цаг: 11:47 PM, 2007-12-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant