Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.