2008-4-3

Эмэгтэй хүний хэрэглээ эр хүнийхээс ямагт илүү. Өртгийн хувьд ч, чанарын хувьд ч, тооны хувьд ч. Дангаар хүчрэхгүй тул давхар эр хүний дэмжлэг хэрэгтэй. Эр хүний дур хүсэл гэдэг дундаршгүй. Тэд үргэлж л агуу ялалт дагуулсан амттай секс мөрөөдөж явдаг гэвэл буруутахгүй биз. Гэвч үдэш нь шагнуулбал өглөө нь холгуулдаг нь эр нөхрийн тавилан. Энэ нь тэдэнд агуу ялалтаа худалдаж авдаг гэсэн далд сэтгэхүй төрүүлнэ. Нэгэнт л эр хүн худалдан авдаг сэтгэхүйтэй болсон тул ил болон далд хэлбэрээр худалдан авалт явагдана. Худалдаа ч мөн ил болон далд бүр үл танигдам нууц хэлбэрээр ч явагдана. Ингээд л биеэ ч сэтгэлээ ч зарсаар л ... үрсээр л ... авсаар л ... Эргэх хорвоод худалдаа арилжаа ноёлж, мөнгө хүчийг олж, мөрөөдөл гэрлийг гийгүүлж, бүдэг зам ирээдүйг хуурсаар бүх зүйл бараан гэдгийг бултаараа мэдэвч үл хайхрана. Гагц хүмүн зовлонг даана, гараа алдлаад мөрөө хавчихдаа сурамгай, гунихдаа зарим нь бүүр дуртай, гутарсан ч инээж явна. Бид чинь өөрийн биш бултын төлөө нийгмийн төлөө бүхэл амьдралаа зориулах ёстой. Өөрөөр яах ч бил ээ.

Ёоо зүгээр юм бичихжийснаа зүг зүг хадуурчихын. Үэхэхэ.

Бичсэн: lobe22 | цаг: 6:28 AM |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


presser
ирийдэр врайтэр 2лаа л байхгүй бол болкүүз дэ? тээ?
Бичсэн: DFz цаг: 8:56 PM, 2008-7-29 | Холбоос | |


Муахаха. Гэхдээ үнэг, ишиг хоёр ч арслан барсаас дутахгүй ээ тээ?. Андыг зөв таасан биз?. Рийдэр байхаа болиод врайтэр болвол яасы?.
Бичсэн: lobe22 цаг: 8:05 PM, 2008-4-2 | Холбоос | |


Эмэгтэй хүнд 4 амьтан хэрэгтэй гэнэ. Гараашинд нэг ягуар, орон дотор нь нэг бар, мөрөн дээр нь булга, дээр нь энэ бүгдийн үнийг төлөх нэг илжиг
Бичсэн: нэгэн цаг: 5:13 PM, 2008-4-2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant