Наргиж байсны минь төлөө
Намайг завхай гэлээ (https://www.blogmn.net/hundaga/2008/3/13195/)
Энгэр чанга зарчимч явсан
Энэ хэдэн жилүүдээ, ... Мартья!!.
Оргүй дор охинтой нь дээр гэж
Одооноос эхлээд энгэрээн задгайлж
Хавиргаан ярзайлгаж, үсээн арзайлгаж
Хормой доогуураа салхи сийгүүлж
Хот, хөдөөгөөр хэрэн тэнэж
Хүний, өөрийн гэлгүй
Хүүхэн, охин гэлгүй
Ховсдож, урхидаж, уургалж
Хүчээ шавхагдтал, үсээ цайтал
Хүслээ барагдтал, шүдээ дуустал
Садарлаж явья
Сачий нь хүрэх нь үү харин.
Үэхэхэхэ.