Гар минь бадайрч байна
Гэвч хөдөлж л болохгүй
Ганц хором ч болов саатаг
Гарыг минь дэрлээд унтаж л байг
Удахгүй тэр нүдээ нээнэ
Уртаар эвшээгээд цагаа харна
Ухасхийж босоод үтэр хувцаслана
Уруул дээр үнсээд гарч одно
Ховор тохиох энэ учрал
Холдон одохыг харсаар хоцроно
Хэсэг хэсгээр хуримтлагдсаар
Хэтдээ намайг зовоох дурсамж амилах вий