"Би" гэж юу вэ?.
Бие минь үү?
Сэтгэл минь үү?
Нэр минь үү?
Нэгэн цагт сайн жаал явсан
Нэгээхэн үе минь үү?
Нэлээдгүй алдаж ховор оносон
Нэмэргүй энэ залуу юу?
Магад маргааш үзэгдэх
Майга бор өвгөн үү?
Мунхаг ухаандаа тунгааж
Мутар юугаараа сийрүүлье
"Би"-д томьёо үгүй
"Би"-д тодорхойлолт үгүй
"Би", тогтвор үгүй
"Би", төгсгөл үгүй
Садар явавч би "Би"
Сахилгатай явсан ч би "Би"
Сайн гэгдэвч би "Би"
Саар гэсэн ч би "Би"
Уурлавч би "Би"
Уйлавч би "Би"
Унтаж байвч би "Би"
Унгаж байхдаа ч би "Би"
Өчигдөр "Би" байсан
Гэнэн томоогүй "Би"
Өдгөө ч "Би" байна
Гэмгүй бас гэмтэй "Би"
Маргааш авсанд орсон ч "Би"
"Би"-ээрээ л үлдэнэ
Магад харин тэр үед "Би"
Маргаангүй нэг л төлөвт оршино.
Үүнээс хойш харин "Би"-д
Үхдэл гэж ашгүй нэг тодорхойлолт олдоно.
Гэхдээ чи олж байгаа нь сайн.
Би бүр олдгүйн. Төөрөөл явжийдын.