2008-04-02
??? "Би" ???

"Би" гэж юу вэ?.
Бие минь үү?
Сэтгэл минь үү?
Нэр минь үү?

Нэгэн цагт сайн жаал явсан
Нэгээхэн үе минь үү?
Нэлээдгүй алдаж ховор оносон
Нэмэргүй энэ залуу юу?
Магад маргааш үзэгдэх
Майга бор өвгөн үү?

Мунхаг ухаандаа тунгааж
Мутар юугаараа сийрүүлье

"Би"-д томьёо үгүй
"Би"-д тодорхойлолт үгүй
"Би", тогтвор үгүй
"Би", төгсгөл үгүй

Садар явавч би "Би"
Сахилгатай явсан ч би "Би"
Сайн гэгдэвч би "Би"
Саар гэсэн ч би "Би"

Уурлавч би "Би"
Уйлавч би "Би"
Унтаж байвч би "Би"
Унгаж байхдаа ч би "Би"

Өчигдөр "Би" байсан
Гэнэн томоогүй "Би"
Өдгөө ч "Би" байна
Гэмгүй бас гэмтэй "Би"
Маргааш авсанд орсон ч "Би"
"Би"-ээрээ л үлдэнэ
Магад харин тэр үед "Би"
Маргаангүй нэг л төлөвт оршино.
Үүнээс хойш харин "Би"-д
Үхдэл гэж ашгүй нэг тодорхойлолт олдоно.

Бичсэн: lobe22 | цаг: 11:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Идеалист үзэл байна. Би дундыг баримтлагч. 

Гэхдээ чи олж байгаа нь сайн.
Би бүр олдгүйн. Төөрөөл явжийдын.
Бичсэн: lobe22 цаг: 12:53, 2008-04-02 | Холбоос | |


"Би" сэтгэж байна. Тиймээс "би" оршиж байна.
гэсэн үгээ.. Декартых... би өөрийгөө энэ хавиас л олдийн... winking
Бичсэн: bayasum цаг: 12:40, 2008-04-02 | Холбоос | |


Үхчихсэн хойно "Би" байж л байна шд. 
Үхдэл гэгдсээр байх л болно.

Жич: "Бобомо хобо мобобо бобо"

Бичсэн: lobe22 цаг: 12:09, 2008-04-02 | Холбоос | |


үхчихсэн хойноо "чи" алга болох уу?

жич: "Cogito ergo sum.."
Бичсэн: bayasum цаг: 11:31, 2008-04-02 | Холбоос | |


төлөөний үг шд..
Бичсэн: bayasum цаг: 11:28, 2008-04-02 | Холбоос | |


Би,
Биелсэн чөтгөр, амилсан бурхан
Би,
Зүсэм талх, жүржийн талст
Би,
галзуу макс, галт үнэг
Би,
Хэнч танихгүй, хэнэггүй робинзон
Би,
Хундаганд үлдсэн, хугас дарс
Би,
Тагтаа хооллодог, талхны үртэс
Би,
....





Бичсэн: Who am I? цаг: 10:09, 2008-04-02 | Холбоос | |


олон "би" дундаа төөрсөн
одоо би "би"-гүй болсон
Бичсэн: хундага цаг: 22:40, 2008-04-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax