2007-11-17
Амьдрах сайхаан сайхан ...

Утасны сэрүүлгэнд үсдүүлэн байж өглөө сэрэх сайхаан

Унаж тусан байж, утаат гудмаар ажилдаа яарах  сайхаан

Олох, үрэхийн хооронд хэд гурван хиртэй цаасны төлөө

Омголон насаа үрэн, алдан, зүтгэн ажиллах сайхөөн сайхан.

 

 

Арван зургаатай юм шиг алдан онон, ахин дахин дурлаж

Жаран зургаатай юм шиг хаягдаж гологдох сайхан

Айлын охины хайранд ээрэгдэн, үерхэл зохиож

Жаргал даахгүйн зовлон, хагацаж зугатах сайхөөн сайхан.

 

Нартын амьдрал утгагүй ч. Насыг бартал амьдрах нь сайхөөн сайхан.

 

 

 

Бичсэн: lobe22 | цаг: 15:45 | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Сайхан хүмүүст бүүр сайхөөн. winking
Бичсэн: lobe22 цаг: 16:30, 2007-12-23 | Холбоос | |


сайхнаар барахуудаа би өөрөө саихан гсн
Бичсэн: 300-н блог цаг: 16:11, 2007-12-23 | Холбоос | |


сэтгэгдэл
сайхөөөөн сайхан
Бичсэн: mongolxvv цаг: 14:51, 2007-11-23 | Холбоос | |


Сэтгэгдэл
Агсам тавьж буулгах сайхан
Араа даалгүй алцагнах сайхан
Айлын авгайг эргүүлдэх сайхан
Адагт нь нөхөрт нь зодуулах сайхан

big grin
Бичсэн: lobe22 цаг: 15:52, 2007-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
архи ууж, согтох сайхан
агсам тавьж, буулгах сайхан
айлын авгайг эргүүлэх сайхан
адаг сүүлд нь хаях сайхан
Бичсэн: хундага цаг: 15:43, 2007-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
Аяа яа энэ тун муу
Авир нь эвдрүүл бүүр ч муу
Анхаарч засаж авахгүй бол
Хундага хүүхэд маш муу
Бичсэн: lobe22 цаг: 15:26, 2007-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл
амьтныг өдөж, шоглох сайхан
амаа зугаацуулж, муулах сайхан
араар нь тавьж, хуурах сайхан
ашиг бодож, нөхөрлөх сайхан..
Бичсэн: хундага цаг: 14:20, 2007-11-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax