Завгүй эрч хүчтэй
Жаргалтай амьтан болчдийн
Өрөөсон зүрхээр тэжээгдэж
Өнчин сэтгэл амилж
Овоо хүн төрхтэй болчдийн
Удахгүй дурлал будаа
Уйдна эсвэл хаягдана
Тэгээд л буцаад ганцаараа
Тэнэг үгсээ холбоод
Тэнд эндгүй наасан
Саваагүй амьтан болчдийн
Ам нээвэл л хараал
Аймшигтай, утгагүй гээд л
Ядсан үгсээ эрээчнэ
Яадийн стрэссээ тайлжийна
Яахав дураараа ойлго гээд л
Юу юугүй бичиж эхлэнэ
Охид хүүхнүүд цөм хуурамч
Онцолж тэрнийг хэлье
Новш гэвэл бүүр таарна
Нохойноос дор амьтан гэнэ
Амьдрал утгагүй гэнэ бас
Азгүй нь би гээд л эхлэнэ
Амиа хорлоно барьна гэнэ
Аз болоход чадахгүй л дээ
Тэгэж тэгж намжихчаа аядна
Тэгснээ эргээд л мөрөөсно
Тэнэг нөгөө л хүүхнүүдээ
Тэрэн дор ажилдаа дурлаасай гэж
Ойлгоод байдийн уг нь өөрийгоо
Огцруулж чадахгүйм тэнэг зүрхээ
Ондоо нэгэнд нь арга чарга байвал
Онцолж надад зөвлөөрэй.
