Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой
Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй
Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.
сайхны өмнө харц буруугүй энэ тэр гэдэг л дээ.. энэ логикоор бол сайхны өмнө бэлэг эрхтэн ч буруугүй гэхийм байхдаа?
гэхдээ энэ хайртай хүнрүүгээ биш өөр лүүгээ хуруугаараа зааж байгаад унших шүлэг байх..