2007-11-30
Тэр дурлах эрхгүй
Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой
Бичсэн: lobe22 | цаг: 19:36 | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13)
Сэтгэгдэл:


санал нэв нэг байна.

сайхны өмнө харц буруугүй энэ тэр гэдэг л дээ.. энэ логикоор бол сайхны өмнө бэлэг эрхтэн ч буруугүй гэхийм байхдаа?

гэхдээ энэ хайртай хүнрүүгээ биш өөр лүүгээ хуруугаараа зааж байгаад унших шүлэг байх..
Бичсэн: bayasum цаг: 22:54, 2008-02-14 | Холбоос | |


ккк... хэхэх хахаха
Бичсэн: 300-н блог цаг: 16:34, 2007-12-23 | Холбоос | |


их л далд газраа . тэй улсууд бна!
Бичсэн: DFz цаг: 23:30, 2007-12-21 | Холбоос | |


бариу гутал өмсвөл гэцүү л юм байна, хөөрхий.
минийх эндээ л дээ...36_1_59[1].gif
Бичсэн: хундага цаг: 22:03, 2007-12-17 | Холбоос | |


Хөлийн чигчий болон хажуугын хуруу 2-ын завсар.
Бичсэн: lobe22 цаг: 20:31, 2007-12-17 | Холбоос | |


биеийн чинь хамгийн дээд цэг=дух. сэрлийн чинь хамгийн доод цэг нь хаанаа байдийн?
Бичсэн: хундага цаг: 19:57, 2007-12-17 | Холбоос | |


Миний сэрлийн хамгийн дээд цэг духан дээр минь байдгийг яаж мэдчив?. tongue
Бичсэн: lobe22 цаг: 17:41, 2007-12-17 | Холбоос | |


Yar good
Бичсэн: хундага цаг: 16:02, 2007-12-17 | Холбоос | |


Сэтгэгдэл
дургүйлхэн байж шүлэг зориулнаа гэдэг чинь дуртай байгаагийн шинж дээ cool
Бичсэн: Friska цаг: 21:00, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Тэр тэрэндээ зориулж тэнэг ухамсараасаа дусаан тэрэндээ бас дургүйлэн байж бичсэн шүлэг.
Бичсэн: lobe22 цаг: 20:52, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
би чинь ганцхан чинийхшдаа гэсэн утгаар уу...тийм бол би ийм юм чинь чи бас тийм бай мэдүү гэсэн утгатай шүлэг байна tongue бас тэрүүхэндээ сүрдүүлээд өөр бүсгүй мүсгүй дурьдаад авсан байнашд. тэгэнгүүтээ өөрийгээ дөвийлгээд л...хэхэхэ. бүлтэрчлээ.
Бичсэн: Friska цаг: 20:37, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Баярлалаа. big hug
Уг нь утга санааг нь арай өөрөөр бичих гэж оролдсон ухаантайн.
Бичсэн: lobe22 цаг: 20:23, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
яасан өмчирхөг шүлэг вэ...тэхдээ таалагдлаа winking

намайг ингээдийвал би хүний эрхийн хороонд ханданаа.
Бичсэн: Friska цаг: 20:17, 2007-11-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax