Тэгэхэд би чамд дурласан
Намрын хонгор салхи шиг илбэж байсан
Харц чинь
Нарны хурц гэрэл шиг шаргалтаж байсан
Үс чинь
Дэлбээгээ нээж буй цэцэг шиг энхрий байсан
Уруул чинь
Дэргэд минь л үргэлж цохилж байсан
Зүрх чинь
Тэгэхэд л би чамд дурласан
Чамайг би уучилсан
Харц чинь намайг биш бусдыг эрсэн
Би уучилсан
Уруулаас чинь бусдын амт амтагдсан
Би уучилсан
Үсээ будаж танигдахаа ч байсан
Би уучилсан
Үнэн сэтгэл чинь хийсээд одсон
Би уучилсан
Чамайг би л уучилсан
Үгүйлж байна би чамайг
Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэвтэрт бичсэн захиаг чинь
Нүд сонссон
Хамтдаа аялсан дууг чинь
Чих харсан
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Зүүд санагалзсан
Үгүйлж байна би л чамайг
харин дурлаж байгаа нь эрхтэн эсэхийг мэдэхгүй юм..
Галсансүх билүү? сэтгэл гэдэг эрхтэнтэй чинь?