2007-12-24
Гараас минь барих у?

Гараас минь барих у?
Хамтдаа зугтая тэгвэл

Биеэ, нэрээ, бухимдлаа
Бичсэн шүлгүүдээ, дэвтэртэйгээ
Өнгөрсөн дурсамжуудаа
Өрөөлд өгсөн хайруудаа
Алдсан эндсэн алдаа оноо
Ардаас үргэлж дагах харуусал
Хормойд ямагт зүүгдэх ухамсар
Хоосон мөрөөдөл сохор тэмүүлэл
Хорсол гуниг атаа жөтөө
Хэрэггүй бүхнээ үлдээе
Тэгээд:
Зүрхээ гаргаж сайтар гөвөөд
Зүлгэж өнгөлж тослоод
Зөвхөн чамд тушаая

Харин чи гараас барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
 

Бичсэн: lobe22 | цаг: 6:28 PM | Шүлэгс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Тиймээ хэн нэгэнтэй цуг
Тэгээд өөрөөсөө одохсон.
Бичсэн: lobe22 цаг: 8:46 PM, 2007-12-26 | Холбоос | |


bulbarai gar chini
minii l atgand baig
zuggui harts chene
zovhon namaig onoj baig
zoruud ene orchlongoos bi oor yu huseh yostoi gej...

anh durlaad neg iimerhuu um bichij bilee... ter sanaand orov.... odoo ch durlaliig arai ooroor harj mederdeg bolj de... tsagaa gej orshoolgui shuu...
Бичсэн: sirus цаг: 6:37 PM, 2007-12-26 | Холбоос | |


хэн нэгний гараас хөтлөөд хаашаа ч хамаагүй зугтмаар санагдлаа... not talking
Бичсэн: tagtaa цаг: 11:24 PM, 2007-12-25 | Холбоос | |


applause
Дурлалаа гэж...
Бичсэн: xvv цаг: 10:20 PM, 2007-12-24 | Холбоос | |


15_9_21[1].gif

будаг хатаг...(нөгөө охин нь хэлэв)
Бичсэн: хундага цаг: 9:05 PM, 2007-12-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant