"Шинэ оны мэнд хүргэе"
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэрдэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг.
Хүсэхээр хясна, бодохоор төөрнө, мэдрэхээр шанална. Тэгээд зүрх догдлоно. Доглохоор дахиад л хүснэ. Дахиад л ... Залхуутай ч юм шиг.
бичлэг

Би зүрхтэй сэтгэлтэй эр хүн. Би сайн, саар хувь хүн. Би ухамсарт иргэн хүн. Энэ жүжиглэл надад огт таалагддаггүй. Аз жаргалтай харагдах тийм сайхан ажил биш шүү. Би лав дургүй.